Үйл ажиллагааны чиглэл
- Монголын үндэсний соёлын бүрэлдэхүүн хэсэг, түүнд хамаарах дуу дүрсний бүх төрлийн бүтээлийг дэмжин хөгжүүлэх, хадгалах, хамгаалах, нийтэд түгээн таниулах;
- Хадны зургийн дурсгалын бүх төрлийн салбарт ажилладаг мэргэжилтнүүдийн хоорондын уран бүтээлч хэлхээ холбоог бэхжүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн уялдааг сайжруулах;
- ТББ-ын гишүүдийн оюуны ба хууль ёсны ашиг сонирхлыг иргэний, мэргэжлийн, хөдөлмөрийн, нийгмийн, зохиогчийн болон дагалдах бусад эрхийг Монгол Улсын болон олон улсын хууль эрх зүйн хүрээнд хамгаалах;
- Оюуны эрхээ хамтын удирдлага дор хамгаалах үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах;
- Соёлын өвийг хадгалан хамгаалах салбарт ажиллагсдын ажлын нөхцөлийг сайжруулах, тэдний мэдлэг чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Монголын хадны зураг судлаач, сонирхогч, уран бүтээлчид, мэргэжилтнүүдийн гадаад харилцаа холбоог өргөжүүлэн хөгжүүлэх, тэдний уран бүтээлийн ба мэдээлэл солилцооны харилцааг зохион байгуулах.