Нүүдэлчдийн соёл, сэтгэлгээний хувьсал хийгээд монгол нутаг дахь сая сая өдрийн түүхийг тусгасан дурсгал: хаданд мөнхөрсөн урлагийг хадгалан хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор “Чулуун шастир” ТББ-ын тэргүүн П.Цагааны санаачилгаар найруулагч, продюсер Б.Баярын Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Архангай аймагт буй 3000 гаруй хадны зургийг хальсанд буулгаснаас дээжлэн "Монголын сая өдөр" үзэсгэлэнг олон түмэнд толилууллаа.
Степпе паблишинг ХХК, "Сэмүүн" студи, Монгол Урлагийн Зөвлөл хамтран Чулуун Шастир ТББ-ын дэмжлэгтэйгээр хаданд мөнхөрсөн урлагийн үзэсгэлэнг Монголын Уран Зургийн Галерейд 2018 оны 04 дүгээр сарын 24-30-ны өдөр зохион байгууллаа.