Blog single

"Чулуун Соёлын өв" Үндэсний хөтөлбөр

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Чулуун соёлын өв)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дугаар 69 Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгосугай.

3. “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын төсвийн багцад жил бүр тусган, олон улсын байгууллага, гадаадын зээл тусламжид хамруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нарт  даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                              Ё.БААТАРБИЛЭГ