ХАДНЫ ЗУРАГ ХАМГААЛАЛД МИНИЙ ОРОЛЦОО
Хадны зураг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах олон арга бий. Тухайлбал,
- Хадны зураг хамгаалахад чиглэгдсэн боловсролын үйл ажиллагааг дэмжих, хадны зургийн ач холбогдол, үнэ цэнийг хүүхэд багачууд, хадны зураг сонирхогчдод таниулах зорилготой гарын авлага санхүүжүүлж болно. Бид Таны хандивласан санхүүжилтээр ном, гарын авлага, бүтээлийг хэвлэж, зорилтот бүлэгт хүргэх, ил тод тайлагнах арга хэмжээг авах болно.
- Бэлэн мөнгө хандивлах: Таны хандивласан мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг бид шилэн байлгах ба хүсвэл та зарцуулалтын үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжтой.
- Бодит эд юмс бэлэглэх: Чулуун Шастир ТББ-ын үйл ажиллагааг дэмжих зорилгоор бидний үйл ажиллагаанд хэрэгцээтэй байж болох биет зүйлсийн дэмжлэг байж болно. Тухайлбал дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн гарын авлага г.м.
- Байгууллагын хандив: Манай үйл ажиллагаа, арга хэмжээг тусгайлан ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлж болно. Тухайлбал хадны зургийн сэдэвтэй хурлын арга хэмжээний зохион байгуулалтын зардал г.м.
Бидэнтэй холбогдох хаяг:
Вэб сайт: www.chuluunshastir.org
Мэйл хаяг: chuluunshastir@gmail.com
Утас: +976 75075599 (204)