Blog single

Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор

МОНГОЛ АЛТАЙН НУРУУНЫ ХАДНЫ ЗУРГИЙН ЦОГЦОЛБОР

Монгол Улсын Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгалт газар нь 2011 онд Францын нийслэл Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 35 дугаар чуулганаар дэлхийн өвд бүртгэсэн бөгөөд манай улсаас Дэлхийн өвд соёлын ангиллаар бүртгэгдсэн хоёр дахь дурсгалт газар юм.

Энэхүү хадны зургийн цогцолбор дурсгалт газар нь нийт 11300 га талбайг эзлэн 3 хэсэг газарт орших бөгөөд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Арал толгой, Шивээт хайрхан, мөн аймгийн Улаанхус сумын Цагаан салаа/Бага-Ойгор хэмээх газарт буй хадны зураг хамаардаг байна.

Хадны зургийн дурсгалт газрын эзлэх талбай, тоо хэмжээ, шинжлэх ухааны үнэ цэнэ, түүх, соёл, урлаг уран сайхны ач холбогдол, илэрхийллээрээ адил төрлийн дурсгалт газруудаас томд тооцогддог бөгөөд үүнийг ч дэлхий дахины эрдэмтэн, судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.

МОНГОЛ АЛТАЙН НУРУУНЫ ХАДНЫ ЗУРГИЙН ЦОГЦОЛБОР-ын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг дараах холбоосоор үзэж танилцана уу.

https://mongolaltai.mongoluv.mn/Home